Бидний тухай

    Галын аюулгүй байдлын багаж хэрэгсэл, галын хор ханган нийлүүлэгч “Гал импекс” ХХК танд болон танай байгууллагын галын аюулгүй байдлын төлөө 1971 оноос хойш үйлчилгээг үзүүлж байна. 

    Манай компани дотоодын хөрөнгө оруулалттай, үндэсний компани бөгөөд 1971 онд “Гал” Улсын үйлдвэрийн газар нэртэй байгуулагдаж, 2002 оны 10-р сарын 22-нд хувьчлагдан, одоог хүртэл тасралтгүй, тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.

    Бид салбартаа хамгийн анхны бөгөөд мэргэжлийн, мэдлэг, туршлагатай хамт олон. Байгуулагдсанаасаа хойш өнөөдрийг хүртэл зах зээлийн дийлэнх хувийг эзлэн, салбартаа тэргүүлэн үйл ажиллагаа явуулж байна. Барилга байгууламж, уул уурхай хурдацтай өсөж байгаа энэ зуунд хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ бизнесийн онцлог хэрэгцээ шаардлагыг хангахуйц мэргэжлийн туслагч, урт удаан хугацааны шилдэг түнш бид байж чадна.