Галын хор, багаж хэрэгсэл

Галын аюулаас урьдчилан сэргийлж анхан шатны багаж хэрэгсэл, галын хороор хангасан байх нь амин чухал бөгөөд “Галын аюулгүй байдлын тухай хууль”-д заавал биелүүлэх үүрэгээр тусгасан байдаг.
 
Бид Франц, ОХУ, Хятад, Герман зэрэг улсын Европ болон ISO стандартад тэнцсэн, чанарын өндөр түвшний галын хорны нийлүүлэлт, Гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл болох лоом, хүрз, сүх, хөрөө, хувин, хоолой, багор дэгээ, жоотуу, тармуур, хөөс, хорны суурь, тэмдэг тэмдэглээ, сарай, элсний хайрцаг, шланг мөн хайрцгийг захиалгаар нийлүүлж байна.