Галын дохиолол, унтраах систем

 ГАЛЫН ДОХИОЛОЛ, КАМЕР, ДОМОФОН СИСТЕМ, БАРИЛГЫН ДОТОР ЦАХИЛГААН УГСРАЛТ, СУУРИЛУУЛАЛТ

 

Галын дохиоллын системийг шинээр баригдаж байгаа барилгад холбоо дохиоллын зургийн дагуу суурилуулахын зэрэгцээ хуучны барилгад зориулан мэргэжлийн инженерүүд зураг төсөл гарган Орос, Солонгосын материалаар галын аюулгүй байдлын норм, стандартын дагуу суурилуулан угсарч, тохиргоо хийж өгч байна. Иж бүрдэл төхөөрөмжид: галын дохиолол хүлээн авах станц, утаа болон дулаан мэдрэх дадчик, гар мэдээлэгч болон сирен дохио орно. Бид сүүлийн үед туяа болон хөдөлгөөн мэдрэгч суурилуулах ажлыг мөн хийж байна.

 

Галын дохиоллын систем угсрахын хажуугаар манай мэргэжлийн баг Барилга хот байгуулалтын яамны тусгай зөвшөөрлийн дагуу хяналтын гадна, дотор камер суурилуулдаг. Мөн шинэ орон сууцны барилгад домофон систем суурилуулж байна.

 

УСГҮЙ УНТРААХ ОРЧИН ҮЕИЙН СИСТЕМ - FM200

 

Галын аюулд өртсөн аливаа аж ахуйн нэгжийн 43 хувь нь маш их хохирол амсаж, ослын дараа бараг эргэн сэргэхээргүй болж, зарим нь удаан хугацааны турш сул зогсох болдог. Бидний санал болгож буй FМ200-г өдгөө дэлхийн 70 гаруй оронд хэрэглэдэг бөгөөд өдгөө Францын Эйфелийн цамхаг болон АНУ-ын Тусгаар тогтнолын тунхаг бичгийн эх хувь зэрэг маш чухал эд хөрөнгийг хамгаалахад ашиглаж байна.

 

FМ200 нь түлш, цахилгаан болон шатамхай шингэнээс үүссэн галыг маш богино хугацаанд тодруулбал ноцтой хохирол учрахаас өмнө буюу 10 секунд, түүнээс ч богино хугацаанд хурдан бөгөөд цэвэрхэн унтраана. Энэ хор галыг эрт үед нь унтраадаг учир хохирлын хэмжээ болон сэргээн засахад гарах зардал нь бага, ослын дараах сул зогсолтын хугацаа богино тул таны бизнесийн аюулгүй байдал баталгаатай болно гэсэн үг.