Галын сургалт, зөвлөгөө

  Бид байгууллага, аж ахуй нэгжийн хүсэлтээр галын аюулгүй байдлын үзлэг шалгалт явуулж, мэргэжлийн зөвлөгөө өгч, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлдэг. Мөн гэрээт харилцагчиддаа улирал, хагас жил тутам урьдчилсан үзлэг хийх үйлчилгээ үзүүлдэг.

Галын анхан шатны танхимын 1цаг 30минутын сургалт явуулж, сургалтын төгсгөлд шалгалт аван баталгаажуулдаг. Ихэнх байгууллага онолын сургалтаас гадна бодит байдал дээр хэрхэн сандралгүй гал унтраахыг үзүүлэн сургалтаар суралцдаг.