Галын хор дахин цэнэглэлт

   Танай байгууллага шинэ галын хор худалдан авахаас гадна өмнө нь авсан, хугацаа нь дууссан, гал унтраахад ашигласан галын хороо дахин цэнэглүүлэх нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй юм. Бид дөч гаруй жилийн туршлагаараа дараах төрлийн галын хорыг цэнэглэж өгч байна:
 
1. Бүх төрлийн нунтаг /АВС, ВС/
2. Нүүрсхүчлийн хийн
3. Усан
4. Хөөсөн
5. Автомат
6. Хийн баллон нь тусдаа


Манай компанид цэнэглүүлэхээр Орос, Хятад, Франц, Герман болон Солонгосын галын хор ирдэг. Ямар ч төрлийн хорыг дахин цэнэглэж болох бөгөөд хамгийн гол анхаарах зүйл нь өндөр даралтын баллоны ашиглалтын хугацаа, элэгдэл, сэлбэх хэрэгсэл болох хорны хошуу, монометр, толгой бариул, жийргэвч резин юм. Манай борлуулдаг галын хорны төрөл хамгийн өргөн сонголттой тул таныг хороо дахин цэнэглүүлэхээр ирэхэд  ашиглалтаас гарч, актлагдах магадлал бага юм.