Бидний тухай
ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН УУГАН КОМПАНИ
“Гал импекс” ХХК нь олон жилийн туршлага хуримтлуулсан инженер, мэргэжилтнүүдээс бүрдсэн бөгөөд
галын аюулгүй байдлын цогц системийн инженерчлэл загварчлал гарган угсралт, нийлүүлэлт хийдэг компани
юм.
Бид хэрэглэгчдэд өөрсдийн бизнес, эд хөрөнгийг хамгаалах олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ санал
болгож, бүгдийг нэг дороос цогцоор нь шийдэх таатай нөхцөлөөр хангахыг эрмэлздэг.
Олон жилийн турш үйл ажиллагаа явуулан, хэрэглэгчиддээ чанартай бүтээгдэхүүн нийлүүлж, хүргэлт,
суурилуулалтын үйлчилгээ үзүүлсний үр дүнд итгэл, нэр хүндийг олон түүнийгээ алдахгүй ажиллаж байна.
Бидний зорилт бол стандарт шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нийлүүлэхэд оршино.
Манай бүтээгдэхүүн, шийдэл найдвартай бөгөөд шаардлагатай үед бэлэн байж, урьдчилан таамаглах ҮНДСЭН ЧИГЛЭЛ боломжгүй гамшгийг бууруулж, хэрэглэгчийн өмч хөрөнгө төдийгүй нэр хүндийг хамгаалахад чиглэж байна.
Тусгай зориулалтын 300 гаруй авто машиныг засварлах, гал унтраах анхан шатны
багаж хэрэгслийг үйлвэрлэх зорилгоор МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын
Зөвлөлийн (хуучин нэрээр) 328/432 дугаар тогтоолоор 1971 оны 12-р сарын 28-нд
Галын аюулаас хамгаалах газрын дэргэд “Засан сэлбэх засварын тасаг” нэртэйгээр, аж
ахуйн тооцоон дээр ажиллахаар заасныг үндэслэж анх байгуулсан.
НАХЯ-ны сайд 1973 оны 3-р сарын 17-ны
өдрийн 137 тоот тушаалаар Энхтайвны
гүүрний дэргэд тасаг байгуулагдсан.
Үйл ажиллагаа явуулсан хөрөнгөөр Толгойтын
Гал унтраах 26-р ангийн дэргэд Галын
засварын үйлдвэрийг Хилийн цэргийн ангитай
хамтран байгуулагдсан
ЦЕГ-ын даргын 1991 оны 12-р сарын 18-ны өдрийн б/287 тоот тушаалаар
галын автомашиныг засварлах, гал унтраах багаж төхөөрөмж үйлдвэрлэх,
худалдаа үйлчилгээ явуулах чиглэлээр, ганц гишүүнтэй “Гал” УҮГ болон
зохион байгуулагдсан
“Гал” компани ГТТГ – ын бүтцэд багтаж, хэлтэс
эрхтэйгээр ажилладаг, Засгийн газрын өмч хувьчлалын
хөтөлбөрт зааснаар менежментийн үр дүнг харгалзан
төсөл шалгаруулах аргаар хувьчлах шийдвэр гарч, “Гал
Импекс” ХХК нэртэй болон хувьчлагдсан
Компанийн төв байр Баянзүрх дүүрэг рүү шилжин, шинэ бүтэцээр ажиллаж эхэлсэн
Баянгол дүүрэгт салбар дэлгүүр
2012 онд ФМ 200 хийгээр гал унтраах систем
анх удаа Монгол улсад нэвтрүүлсэн
2012 онд ФМ 200 хийгээр гал унтраах систем
анх удаа Монгол улсад нэвтрүүлсэн
Сонгино хайрхан дүүрэгт 3000м2 газарт агуулах, үйлдвэрлэлийн цех, 300м2 шинэ барилгатай болж өргөжсөн. 2013 онд барилгын төрөл бүрийн галын автомат унтраах
систем хийдэг болсон.
Канад улсын Мирком брэндийн галын аюулгүй байдал, цогц системийн сургалтад инженерүүдээ хамруулан, албан ёсны төлөөлөгчийн эрх авсан
Япон улсын салбартаа тэргүүлэх Хацута ХХК-ийн
албан ёсны дистрибьютороор сонгогдон ажиллаж эхэлсэн
Олон улсын ISO9001:2015 чанарын удирдлагын тогтолцоог компанийнхаа үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн
2020-2024 онуудад Хятад улсын тэргүүлэх галын аюулгүйн компануудтай хамтран ажиллах гэрээ байгуулжамжилттай хамтран ажилсаар байна.