|   (+ 976) 46 36 14   ( +976) 46 35 98  |   info@galimpex.mn |

Галын аюулгүй байдлын анхны бөгөөд мэргэжлийн компани

ЗАЛУУС КОФЕ УУХААС ИЛҮҮТЭЙ СТОРИ ХИЙХИЙГ ЧУХАЛЧИЛДАГ

Кофе бол усны дараа жагсдаг шингэн хүнс. Монголчууд кофе хэрэглэдэг болж, энэ бүтээгдэхүүний соёлтой танилцаад цөөнгүй жилийг үджээ. Сүүлийн арван жилийн хугацаанд манай улсад кофены зах зээл 10 дахин тэлснийг борооны дараах мөөг шиг олширсон кофе шопуудаас харж болно.

Кофе шопийг зөвхөн Cafe bene, Tomn Toms  зэргээр төсөөлдөг байсан үе ард хоцорч өнөөдөр тав алхмын зайтай газарт кофе шопууд үйл ажиллагаа явуулж буй. Бидний нэрлэж заншснаар баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам явах зуурт, хааш хаашаа хоёр км орчим үргэлжлэх газарт 40 орчим кофе шоп бий. Орон сууцны нэг давхар, байрны булан тохой гээд 50 метр яваад л кофе зардаг үйлчилгээний төвтэй таарна гэсэн үг. Кофе шоп бүр цөөнгүй хүнтэй.  Зарим тохиолдолд 20-30 минут хүлээх нь ч бий. Эдгээр үйлчилгээний төвд оргил ачаалалтай үе өглөө ажил сургууль эхлэх болон ажил тарах цаг байдаг гэнэ. Гудамжинд ч бас зөрж өнгөрөх хүн бүр гартаа ямар нэгэн байдлаар кофе бариад алхаж явахтай таарах нь их.

Share Tweet