Бидний тухай
Гал Импекс нь 1971 онд байгуулагдсан Монгол Улсад галын аюулгүй байдлын салбарт тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн үндэсний компани юм. Олон жилийн туршлага, мэргэшсэн баг хамт олондоо тулгуурлан бид уул уурхай, эрчим хүч, дата төв, үйлдвэрлэл, агуулах, оффис, худалдааны төв, эмнэлэг, сургууль зэрэг өндөр шаардлага бүхий объектуудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, системийн шийдэл, суурилуулалт, засвар үйлчилгээ, галын хорын дахин цэнэглэлт зэрэг цогц үйлчилгээг найдвартай хүргэсээр байна.
Бидний эрхэм зорилго
"Хүний амь нас, өмч хөрөнгийг хамгаалах ухаалаг найдвартай шийдлээр аюулгүй орчин, тогтвортой хөгжлийг бүтээлцэх."
Үндсэн үнэт зүйлс
Бидний замнал
Монголын анхны галын аюулгүй байдлын компани байгуулагдав
"Гал" ХК болон шинэчлэн зохион байгуулагдав
Гал Импекс ХХК болон шинэчлэн байгуулагдав
FM-200 системийг Монголд нэвтрүүлэв
Канад улсын Mircom-ийн албан ёсны түнш болов
ISO 9001:2015 гэрчилгээ хүртэв
NFPA гишүүн байгууллага болов
Үйлчилгээний чадавхаа өргөжүүлэв
Олон улсын түншлэл
Илүү ухаалаг шийдэл рүү хөгжиж байна
Бидний үйл ажиллагаа
Тоног төхөөрөмжийн нийлүүлэлт
Бүх төрлийн гал унтраагуур болон багаж хэрэгсэл, тэмдэг тэмдэглэгээний худалдаа.
Системийн зураг төсөл, суурилуулалт
Объектын онцлог болон стандартын шаардлагад нийцүүлэн галын дохиолол, галын хамгаалалтын системийн зураг төсөл, суурилуулалт.
Үзлэг, дахин цэнэглэлт
Галын хамгаалалтын тоног төхөөрөмжийг хэвийн ажиллагааг хангах тогтмол үзлэг, гал унтраагуурын дахин цэнэглэлт.
Сургалт, дадлага сургуулилалт
Ажилтнуудыг онцгой байдлын үед зөв хариу арга хэмжээ авахад бэлтгэх галын аюулгүй байдлын сургалт, нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулилалт.
Хяналт шалгалтад бэлэн тайлан
Зохицуулах байгууллагын хяналт шалгалт (ОБЕГ), аудитад ашиглах үйлчилгээний бүртгэл, үзлэгийн журнал, баримтжуулалтын тайлан.
Олон улсын түншүүд
Дэлхийн тэргүүлэгч галын аюулгүй байдлын брэндүүдийн албан ёсны түнш.





Баталгаажсан тоног төхөөрөмжийн брэндүүд
Бид нийлүүлж, үйлчилдэг нэмэлт брэндүүд.




Гэрчилгээ ба стандартууд
Таны байгууламжид найдвартай галын аюулгүй байдлын шийдэл хэрэгтэй юу?
Манай инженерүүд таны байгууламжид тохирсон мэргэжлийн шийдэл, зөвөлгөө үзүүлхэд бэлэн байна.
Холбоо барих