|   (+ 976) 46 36 14   ( +976) 46 35 98  |   info@galimpex.mn |

Галын аюулгүй байдлын анхны бөгөөд мэргэжлийн компани

Галын аюулгүй систем

Өндөр өсөлтөт хөөсөөр гал унтраах төхөөрөмж нь ихэнхдээ ус, хөөс үүсгэгчийг холих замаар А,В ангилалд хамаарагдах материал болон түүгээр хийгдсэн объектод гарсан гал түймрийг агаараас тусгаарлах, хучих хэлбэрээр унтраана.

  Ашиглах хүрээ:

  • Органик нэгдлээр хийсэн материал
  • Нефть бүтээгдэхүүнд ашигладаг агуулах болон объект( газрын тос, бензин, дизелийн түлш, нисэх онгоцны түлш, модон материал,цаас)
  • Шатамхай шингэн (метилийн спирт, ацетон, этилийн спирт)
  • Нисэх онгоцны анкар, авто-гараж
  • Боловсруулах ангилах үйлдвэрүүд
  • Агуулах, ачих тавиур

 

Галын дохиоллын төхөөрөмж нь нь гал түймэр эхлэн шатаж байгаа үед богино хугацаанд илрүүлэн хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах, унтраах системийг ажилуулахад зориулагдана.

       

Спринклер буюу даралтат хошуутай төхөөрөмж нь хамгаалж байгаа объект нь 0С-ээс дээш температурт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тухайн хэсэгт гарсан гал түймрийг хэсэгчилсэн байдлаар унтраахад ашиглана. Шугаман хоолой нь байнгын даралттай байх бөгөөд сприклерийн хошуу 68С –д задрахад унтраах ажиллагаа явагдана.

Ашиглах хүрээ:

  • Дулаан агуулах
  • Үйлдвэрийн барилга
  • Эмнэлгийн барилга
  • Худалдааны төв
  • Зочид буудал
  • Дулаан авто-зогсоол
  • Олон нийтийн үйлчилгээний барилга
  • Өндөр барилга

 

Дренчер буюу даралтгүй хошуутай төхөөрөмж нь хамгаалж байгаа объектод гарсан гал түймэрийг нийтээр болон бүсчилсэн байдлаар унтраахад ашиглана. Тухайн системд шугам хоолойн нь ердийн үед усгүй байх бөгөөд хошуунууд нь байнгын нээлттэй байна. Энэ систем нь ус, хөөсөөр нэг зэрэг олон хошуугаар галыг унтраах бөгөөд галын дохиоллын системд холбогдож ажиллана.

Ашиглах хүрээ:

  • Шатамхай шингэн хадгалах, ашиглах байгууламжууд
  • Түүх дурсгалын байгууламж
  • Авто-зогсоол, нисэх онгоцны анкар
  • Түргэн авалцах, тэсэрч дэлбэрэх аюултай байгууламж, өрөө тасалгаа

 

Хийн төхөөрөмж нь нь гал гарсан объект, өрөө тасалгааны агаарыг шатахгүй хийгээр дүүргэх замаар гал түймрийг унтраана.

Ашиглах хүрээ:

  • Серверийн өрөө
  • Архивын өрөө
  • Цахилгаан тоног төхөөрөмжийн өрөө
  • Харилцаа холбооны төхөөрөмжийн өрөө
  • Нисэх буудлын удирдлагын өрөө
  • Банк, үнэт эдлэл хадгалах өрөө
  • Кабелийн байгууламж, туннель г.м онцгой объектууд