Түүхэн хөгжил
-
Япон улсын салбартаа тэргүүлэх Хацута ХХК-ийн албан ёсны дистрибьютороор сонгогдон ажиллаж эхэлсэн
-
Канад улсын Мирком брэндийн галын аюулгүй байдал, цогц системийн сургалтад инженерүүдээ хамруулан, албан ёсны төлөөлөгчийн эрх авсан
-
Сонгино хайрхан дүүрэгт 3000м2 газарт агуулах, үйлдвэрлэлийн цех, 300м2 шинэ барилгатай болж өргөжсөн
-
Баянгол дүүрэгт салбар нээн өргөжсөн
-
Компанийн төв байр Баянзүрх дүүрэг рүү шилжин, шинэ бүтэцээр ажиллаж эхэлсэн
-
“Гал” компани ГТТГ – ын бүтцэд багтаж, хэлтэс эрхтэйгээр ажилладаг, Засгийн газрын өмч хувьчлалын хөтөлбөрт зааснаар менежментийн үр дүнг харгалзан төсөл шалгаруулах аргаар хувьчлах шийдвэр гарч, “Гал Импекс” ХХК нэртэй болон хувьчлагдсан
-
ЦЕГ-ын даргын 1991 оны 12-р сарын 18-ны өдрийн б/287 тоот тушаалаар галын автомашиныг засварлах, гал унтраах багаж төхөөрөмж үйлдвэрлэх, худалдаа үйлчилгээ явуулах чиглэлээр, ганц гишүүнтэй “Гал” УҮГ болон зохион байгуулагдсан.
-
ЦЕГ-ын даргын 1991 оны 12-р сарын 18-ны өдрийн б/287 тоот тушаалаар галын автомашиныг засварлах, гал унтраах багаж төхөөрөмж үйлдвэрлэх, худалдаа үйлчилгээ явуулах чиглэлээр, ганц гишүүнтэй “Гал” УҮГ болон зохион байгуулагдсан.
-
Үйл ажиллагаа явуулсан хөрөнгөөр Толгойтын Гал унтраах 26-р ангийн дэргэд Галын засварын үйлдвэрийг Хилийн цэргийн ангитай хамтран барьсан
-
НАХЯ-ны сайд 1973 оны 3-р сарын 17-ны өдрийн 137 тоот тушаалаар Энхтайвны гүүрний дэргэд тасаг байгуулагдсан
-
Галын тусгай зориулалтын 300 гаруй авто машиныг засварлах, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг үйлвэрлэх зорилгоор МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн (хуучин нэрээр) 328/432 дугаар тогтоолоор 1971 оны 12-р сарын 28-нд Галын аюулаас хамгаалах газрын дэргэд “Засан сэлбэх засварын тасаг” нэртэйгээр, аж ахуйн тооцоон дээр байгуулахаар шийдвэр гарсан.