Монгол Улсыг ФАТФ-ын “саарал жагсаалт”-аас гаргах санал гаргасан хурал өчигдөр болсон. Хуралдааны талаар товч мэдээлэл өгнө үү?
-Хуралдаанаар Монгол Улсад ирж ажилласан үнэлгээний баг ажилласан тайлангаа тавьсны дараа АНУ, Англи, Хятадын банкууд Монгол Улсыг “саарал жагсаалт”-аас гарах саналтайгаа хэлсний дараа эсэргүүцэх улс байгаагүй бөгөөд 100 гаруй орон дэмжсэн. Одоо аравдугаар сарын 21-нээс 23-ны өдөр болох нэгдсэн хуралдаанаар баталгаажна гэсэн үг. Өнгөрсөн тавдугаар сард өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хамгаалж, газар дээр ирж шалгалт хийх хүсэлтийг удаа дараа тавьсан ч коронавирусийн хорио цээртэй холбоотойгоор хойшилсоор аравдугаар сарын 1, 2-нд ирж, нягталж үзсэн. Төрийн байгууллагууд, хувийн хэвшил, төрийн бус байгууллага зэрэг 140 орчим хүн газар дээрх үнэлгээнд хамрагдсан. Үүний үр дүн гарч байна.
-ФАТФ-ын нэгдсэн хуралдаан ямар бүрэлдэхүүнтэй хуралдах, эндээс гарах шийдвэр нь юу байх вэ?
-Бид нэгдсэн хуралдаанд оролцохгүй, гишүүн орнууд нь орно. Саяын хяналтын хурал дээр гаргасан шийдвэрүүдээ баталгаажуулаад явах болов уу. Үнэлгээний баг тавигдсан бүх шаардлагыг хангасан, хууль эрх зүйн орчноо сайжруулж, тавигдсан шаардлагуудын дагуу ахиц гарсан зэрэг олон ажил хийгдсэн гэж дүгнэсэн.